Хэдэн хоног балайрч хий дэмий хайран сайхан залуу нас цаг хугацаагаа унтаж өнгрөөсөөр байтал эргээд харахад хийсэн юмгүй насыг барах нь байна.
Нэг ийм үг байдаг даа, тэртэй тэргүй үхэснийхээ дараа дахиж сэрье гэсэн ч сэрж чадахгүйгээр гүн нойрсох юм чинь одоо бол бага унтах хэрэгтэй нтр гээд л. Нэг их унтаад байсан ч юм бас байхгүй л дээ. Амралтын өдрөөр хэтрүүлчээд байх юмаа их хэцүү. Гэхдээ ингэлээ гээд бүр огт унтахгүй гэсэн үг биш л дээ. Мэдээж хэрэг эрүүл мэнд эрхэм баян гэдэг юм чинь хэрэгцээнийхээ шаардлагаар унтана л даа.
Гэхдээ ер нь тогтмол 8 цаг унтаж байхад ОК гэж байгаа шд. Тэгсэн би бол их сонин шд. Хааяадаа 36цаг сэрүүн явчина. Нэг бол 15 цаг унтана. Агуу их ачаалалтай үед бол 4 5 цаг унтаад л болоод л байдаг юм ч гэж болдог ч юмуу насны доройтолд орсон юм шиг л дараа нь бөөн эм тан болдог юм. Гэхдээ яахав хөөрхий амьд мэнд л явж байна. Залуу хүн байна даа ганц хоёр өдрийн нойр нтр бол тээ асуудал биш!
Гэхдээ л бас эрүүл мэнд чухал шүүдээ. Өнөөдөр уул нь лаг гэгээрэх санаатай кино миногоо хүртэл таслаад 2 аяга кофе уугаад сууж байгаа юм уул нь. Тэгсэн бас л нүд анилдаад ч байх шиг. Хэтэрхий их тоглочлоо л доо. Заал авна гэхээр нь донтой юм шиг баахан банди нартай гүйсээр байгаад ядарсан бололтой.
Гэхдээ л унтахгүй л гэсэн бол унтахгүй шд. Чадна л гэсэн бол чадна шд. Тийм биздээ андуудаа нтр. Хаха өөрийгээ аймар тайтгаруулсан.
"Зиак өнөөдөр унтахгүй ээ." цааш унших »